2. Филиппинд суралцахад виз шаардлагатай юу?


Монголчууд Филиппин улс руу 30 хоногийн дотор визгүй зорчих эрхтэй ба түүнээс илүү хугацаагаар сурах бол 2 дахь сараас эхлэн сар бүр визний хураамж төлөн визээ сунгуулаад үргэлжлүүлж сурна. /Нэг удаагийн виз сунгалт 70$/




3. Ихэвчлэн ямар насны хүмүүс суралцдаг вэ, насны хязгаар байгаа юу?


Хамгийн багадаа 14 наснаас эхлээд ямар ч насны хүн суралцах боломжтой. Ихэвчлэн 18-35 насны хүмүүс суралцдаг бөгөөд 40 хүртэлх насны хүмүүс ч цөөнгүй суралцаад ирдэг.




1. Намайг очиход ямар хүн тосож авах вэ?


SMEAG сургуульд Монгол оюутнуудыг хариуцсан МОНГОЛ менежер ажилладаг бөгөөд таныг очиход онгоцны буудал дээрээс тосож авна. Мөн таны сургалтын турш Монгол менежер маань сургуулийн хотхонд ажиллаж байдаг тул байнгын туслалцаа авах боломжтой.




4. Хэр удаан сурвал үр дүнтэй вэ?


Таны суурь түвшин болон зорилгоос хамаарна. Ихэнх оюутнууд дунджаар 2-3 сарын сургалтанд хамрагддаг бөгөөд Англи хэлээ илүү гүнзгийрүүлж IELTS/TOEFL-ийн өндөр оноо авахыг зорьж байвал хамгийн багадаа 4-5 сар шаардлагатай байдаг.




5. Хэдэн ортой өрөөнд байрлавал тохиромжтой вэ?


Өрөөний орны сонголтоос хамаарч нийт төлбөрт өөрчлөлт ордог гэдэгийг анхаарах хэрэгтэй. Монгол оюутнууд 2-3 ортой өрөөнд байрлаж суралцах нь түгээмэл байдаг.




6. Элсэлтээ хэзээ авдаг, хэд хоногийн өмнө бүртгүүлэх вэ?


SMEAG сургууль нь долоо хоног бүр шинэ хичээлийн элсэлтээ авдаг тул Монголоос явах гэж байгаа оюутнууд өөрсдийн ажил, хичээлээ зохицуулан дуртай хугацаандаа суралцах боломжтой. Бүртгэлээ дунджаар 1 сарын өмнөөс хийлгэх нь тохиромжтой ба аль болох эрт бүртгүүлэх тусам таны хүссэн хотхонд, хүссэн ортой өрөөндөө орох боломж ихэснэ. Мөн нислэгээ аль болох эрт захиалах тусам хямдаар авах боломжтой.




7.Англи хэлний огт мэдлэггүй хүн суралцах боломжтой юу?


Ямар ч түвшинтэй хүн очсон тухайн оюутны хэлний түвшинд нь тааруулж хичээл нь ордог. Хичээлээ ойлгож чадаагүй байхад дараагийн түвшин рүү ахиад явчихна гэсэн асуудал гарахгүй, бусад оюутнаас санаа зовохгүйгээр тухайн хичээлээ өөрөө ойлгох хүртлээ багштайгаа тулж ажиллаж болно. Иймдээ ч ямар ч шатны хэлний түвшинтэй бай Англи хэлийг сурахад асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно.




8. Танайх зуучлалын хөлс авдаг уу?


Нова Боловсролын Төв нь SMEAG сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг тул ямар нэгэн зуучлалын хөлс авдаггүй.




9. Ганцаараа очиж суралцах гэсэн юм, гэвч жоохон айгаад байх юм?


Монголоос ихэнх оюутнууд ганц нэгээрээ явдаг тул айх зүйл байхгүй. Мөн явахаас өмнө бүх төрлийн заавар зөвөлгөө өгөх тул нислэг хооронд төөрнө гэсэн асуудал гарахгүй болно. Улаанбаатараас онгоцондоо суун нисээд Себү хотод буухад нь манай ажилтан тосох тул санаа зоволтгүй. Хэрэв та заавал ямар нэгэн хүнтэй хамт явмаар байвал бидэнтэй холбогдож ойрын өдрүүдэд явах хүнтэй хамт нислэгээ захиалан явах боломжтой. Жич: 16 наснаас дээш хүүхэд ганцаараа явах боломжтой ба түүнээс доош бол заавал асран хамгаалагчтай хамт явах шаардлагатай.




10. Суралцах хугацаагаа бүрэн товлоогүй байгаа, очсоныхоо дараагаар хугацаагаа сунгаад тэндээ төлбөрөө төлөх боломжтой юу?


Хэрэв та суралцах хугацаагаа бүрэн шийдээгүй байгаа бол эхлээд нэг сараар бүртгэлээ оруулаад очсоныхоо дараагаар хугацаагаа сунгаж, тухай бүрт нь төлбөрөө төлөн суралцах боломжтой. Нислэгийг буцах хугацааг мөн адил өөрчлөхөд асуудалгүй байдаг.




11. Хэр хэмжээний мөнгөтэй явбал зүгээр вэ?


Хүн хүний зарцуулалтаас шалтгаалан янз бүр байх ба аялал зугаалгаар явахгүйгээр гадуур ресторан зэрэгт хооллохгүй хэмнэлттэй байна гэвэл 1 сард 100-200$ хангалттай байдаг. Аяллаар явж, shopping хийх гэж байгаа бол 1 сард 300-500$-ын нэмэлт мөнгөтэй явахад тохиромжтой. Мөн түүнчлэн очсон хойноо төлөх виз сунгалтын зардал, SSP төлбөр, сурах бичиг, дотуур байрны барьцаа, цахилгаан усны төлбөр зэргийг сайтар тооцоолон авч явахыг зөвлөж байна.




12. Цагийн зөрүү байгаа юу?


Филиппин болон Монгол улс нэг өргөрөгт оршдог тул цагын зөрүү байхгүй.




13. Нөүтбүүк авч явах хэрэгтэй юу?


Хичээл, даалгавар зэрэгийг дэвтэр болон цаанаас тараах материал дээр хийх тул нөүтбүүк шаардлаггүй. Харин та ухаалаг утсан дээрээ толь бичиг зэрэг суулган авч яваад сургуулийн үнэгүй WiFi ашиглан Монголруу байнгын холбоотой байх боломжтой.




14. Очоод цагийн ажил хийх боломжтой юу?


Хичээл маань долоо хоногийн 5 өдөр, бүтэн өдөржин ордог тул ямар нэгэн ажил хийх цаг болон зав гарахгүй тул зөвхөн хичээлээ л хийх боломжтой.




15. Гэр бүлээрээ нялх хүүхэдтэйгээ явах боломжтой юу?


Очсоны дараагаар хүүхэд асрагч хөлслөн, хичээлдээ суух боломжтой.




16. Гэр бүлээрээ хамт яваад оюутны байранд хамт байрлах боломжтой юу?


Сургуулийн үндсэн оюутны байранд эрэгтэй эмэгтэйгээр тусдаа байрладаг хэдий ч СПАРТА хотхоны VIP оюутны байранд гэр бүлээрээ явж байгаа хүмүүс хамт байрлах боломжтой.




17. Гадаадаас шууд очиж суралцаж болох уу?


Аль ч улсад байсан та бүх бүртгэлээ онлайнаар хийж баталгаажуулаад шууд очиж суралцах боломжтой.





Түгээмэл асуулт болон хариултууд

Байршил
Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойргийн урд талд, Нова Боловсролын Төв, 3-р давхар
Холбоо барих
(976) 7012-8080 
(976) 9511-4848
(976) 9928-3681
© 2019  Нова Инглиш Эдүкэшн ХХК