Филиппин улс нь Зүүн өмнөд Азид орших 7108 гаруй арлаас тогтсон арлын орон бөгөөд нийслэл нь Манила хот. Филиппин улс нь номхон далайн баруун хэсэгт орших ба усаар Индонез, Сингапур, Тайвань, Вьетнам зэрэг орнуудтай хиллэнэ. Нийт 90 сая орчим хүн амтай ба тэдний 80% нь католик шашин, 11,6% протестант урсгал, 5% нь исламын шашин шүтдэг. Албан ёсны хэл нь Англи болон Филиппин хэл юм. Үндэсний мөнгөн тэмдэгт нь “песо” бөгөөд, 1$ ойролцоогоор 43 песотой тэнцэнэ. Филиппиний нь бүтэн  жилийн турш халуун дулаан орны чийглэг уур амьсгалтай бөгөөд  дунджаар 26-30 градусын дулаан байдаг.

Себү хот нь Себү арал дээр байрладаг ба нийслэл Манилагийн дараа ордог 2 дахь томоохон хот юм.  Түүнчлэн Себү хот нь Филиппин улсын боловсрол, аялал жуулчлал, худалдааны төв цэг юм. Тиймдээ ч аюулгүй байдлаараа бусад хотуудыг бодвол илүү амьдрахад тохиромжтой газарт тооцогддог. Нийт 900,000 гаруй хүн амтай.  Сэбү хотын онгоцны буудал нь Сэбү хоттой залгаа байрлах Мактан арал дээр байрладаг. Түүнчлэн Мактан арал нь олон тооны дэлхийн хэмжээний амралт зугаалгын цогцолбор газар, зочид буудлууд байдгаараа алдартай.

Филиппин улс

Себү хот

Байршил
Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойргийн урд талд, Нова Боловсролын Төв, 3-р давхар
Холбоо барих
(976) 7012-8080 
(976) 9511-4848
(976) 9928-3681
© 2019  Нова Инглиш Эдүкэшн ХХК