Бэлдэх зүйлс

1) Гадаад паспорт

Филиппины хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх шаардлагатай

2) Цээж зураг

3x4 хэмжээтэй 4 ширхэг цээж зураг авч явах хэрэгтэй бөгөөд очоод анкет бөглөх зэрэгт шаардлагатай

3) Нислэгийн тийз

Явах, болон буцаж ирэх 2 талын нислэгийн тийзийг бичүүлсэн байна

4) Бэлэн мөнгө

Филиппины орон нутгийн мөнгөн тэмдэгт нь Песо бөгөөд Монголоос америк доллартай яваад очоод солиулах нь тохиромжтой

5) Олон улсын виза карт

Монголоос мөнгө шилжүүлж авахад олон улсын виза карт тохиромжтой байдаг бөгөөд сургуулийн ойролцоо байрлах ATM-ээс бэлэн мөнгөө авах боломжтой.

6) Бичиг хэрэгсэл

Бал, харандаа, дэвтэр, толь бичиг зэргийг авч явахад тохиромжтой

7) Хувийн ариун цэврийн хэрэгсэл

Оо, сойз, саван, гар нүүрийн алчуур зэрэг хувийн ариун цэврийн хэрэгслүүдээ авч явах

8) Зуны хувцас

Шорт, футболка, нарны малгай, шил, углааш, усны хувцас, нарны тос, борооны шүхэр г.м

9) Ойр зуурын эм бэлдмэл

Халуунд өрөөний хүйтэн агааржуулагчаас болж хоолой өвдөх, ханиад хүрэх тохиолдол байдаг тул ханиад, хоолойны эм авч явбал зүгээр. Мөн халуунд наршихаас үүдсэн толгой өвдөлтийн эм, гэдэсний эм зэргийг авч явах нь тохиромжтой.

10) Шилжүүлэгч

Цахилгаан хэрэгсэлээ цэнэглэхдээ зурган дээр харуулсан разетканд тохирохуйц шилжүүлэгч авч яваарай.

11) Цоожтой цүнх

Үнэтэй зүйлээ аюулгүй байлгах үүднээс цүнх, чемоданаа цоожтой байлгах

12) Цагаан хэрэглэл

Өөрийн цагаан хэрэглэл болон даавууг авч явах нь тохиромжтой

Please reload

Байршил
Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойргийн урд талд, Нова Боловсролын Төв, 3-р давхар
Холбоо барих
(976) 7012-8080 
(976) 9511-4848
(976) 9928-3681
© 2019  Нова Инглиш Эдүкэшн ХХК