SMEAG Англи хэлний цогцолбор сургалтын төв 2006 онд байгуулагдсан бөгөөд Филиппины Себү хотод байрладаг.  Спарта, Классик, Капитал гэх нийт 3 оюутны хотхонтой бөгөөд нэгэн зэрэг 1000 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай тул Филиппины хамгийн том Англи хэлний сургалтын төвд тооцогддог. 400 гаруй чадварлаг багш ажиллагсадтай бөгөөд оюутан бүрт хүрч ажилладаг сургалтын үр дүн ч маш өндөр байдаг юм.  Ихэвчлэн Япон, Солонгос, Тайван, Вьетнам, ОХУ, Монгол зэрэг улсуудаас оюутнууд очиж суралцдаг тул суралцах явцдаа олон төрлийн найз нөхөдтэй болох боломжтой. Түүнчлэн SMEAG сургууль нь Британийн British Council-тай хамтран ажилладаг бөгөөд IELTS болон TOEFL-ын албан ёсны шалгалт авах төвтэй тул оюутнууд нь суралцах явцдаа тэндээ шалгалтаа өгөн хүссэн оноогоо авах боломжтой байдаг билээ. 

Байршил
Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойргийн урд талд, Нова Боловсролын Төв, 3-р давхар
Холбоо барих
(976) 7012-8080 
(976) 9511-4848
(976) 9928-3681
© 2019  Нова Инглиш Эдүкэшн ХХК