Зургын цомог

Сэтгэгдэлүүд

Зуны 3 сарыг маш үр бүтээлтэй өнгөрүүлсэндээ би баяртай байдаг. Спарта хотхонд вакумжуулсан байдлаар хичээл ордог нь их таалагдсан. Мөн бүх зүйл нь цаанаасаа бэлэн байдаг болохоор илүү дутуу зардал ч гардаггүй юм билээ. Нова төв болон SMEAG сургуульд баярлалаа.

Н.Наранцогт, 18

Өвлийн хүйтнийг ашиглан Филиппинд Англи хэлээ сайжруулах нь хамгийн зөв шийдвэр байсан. Найдвартай төлөөлөгчийн газраар дамжуулан Филиппиний шилдэг Англи хэлний сургуульд 2 сарын турш элдэв юманд санаа зовохгүйгээр ёстой сайн сурсандаа. Анх явахдаа миний насны хүмүүс цөөн байдаг байх гэж санаа зовж байсан хэдий ч яг очоод залуучуудын дунд ороод суралцахад өөрийгөө яг л 20 настай мэт мэдэрсэн юмдаг. 

Б.Санжидмаа, 36

Багш нар нь ёстой найрсаг юм билээ. Хэдийгээр өдрийн бүтэн хичээлтэй байдаг ч хөгжилтэй байдлаар хичээлүүд нь ордог болохоор уйдах юмгүй хэлээ сайжруулсан. Гол нь хэнээс ч ичихгүй ярьж байх нь чухал санагдсан.

С.Ундрам, 14

Амралтын өдрүүдээр байнга аялалд явдаг байсан. Себү болон Мактан арал дээр зөндөө үзэх юмтай, далай доогуур шумбах нь хамгийн их таалагдсан. Эхэндээ дандаа ангиараа багш нартайгаа явдаг байсан бол сүүлдээ найзуудаараа ийш тийшээ аялаад сурцан байсан.

М.Батзориг, 20

Надад хамгийн их таалагдсан зүйл нь их шахуу хичээлийн хөтөлбөр байсан. Би өмнө нь Сингапурт Англи хэлний сургалтанд явж байхад хичээл нь ингэж шахуу ордоггүй байсан. Тиймээс энд ирээд эхлээд дасахад жоохон хэцүү байсан ч сүүлдээ эрчимтэйгээр суралцаж эхэлсэн юм. Багагүй мөнгө төлж суралцаж байгаа болхоор боломжтой бүх цагийг хичээлдээ зориулсандаа.

Ч.Баясгалан, 18

Ажлынхаа амралтаар 1 сар суралцсан болхоор яг хичээлдээ дасаад ирж байхад сургалт маань дууссан. Гэхдээ хичээл ордог багш нарынхаа Facebook хаягийн авсан тул одоо ч гэсэн асуух зүйл гарвал байнга холбоотой байдаг болсон.

Б.Даваадорж, 38

Би эхлээд 2 сар ESL сургалтанд хамрагдаж байгаад дараа нь IELTS-ын хөтөлбөрлүү шилжин суралцсан юм. Бараг анхан шатнаас эхэлсэн ч гэсэн 5 сарын дараа IELTS-ын зорьсон оноогоо авч чадсандаа баяртай байдаг. Хамгийн гол нь долоо хоног бүр IELTS Mock Test өгч өөрийнхөө ахицийг байнга шалгаж байдаг нь их таалагдсан.

Г.Анхмаа, 27

Англи хэлний олон сургалтын төвүүд Филиппинд байдаг болхоор явахаасаа өмнө сонголтоо хийж чадахгүй байсан. Харин Нова төвөөр дамжуулан SMEAG гэдэг сургалтын төвийн талаар сонсон сурахаар болсон юм. Хамгийн зөв сонголт хийсэн гэж боддог.

Н.Наранжаргал, 23

Хоол, байр зэрэг бүх зүйл нь бэлэн байдаг нь надад маш их таалагдсан. Элдэв зүйлд санаа зовохгүйгээр хичээлээ хийж, богино хугацаанд Англи хэлээ сайжруулах боломж ховор шүү дээ.

Ц.Одхүү, 26

Би өрөөндөө нэг Япон оюутантай хамт байрлан суралцсан. Сурахын хажуугаар Японы талаар ч зөндөө олон юм олж мэдсэндээ. Сургалтаа дуусаад Япон явмаар санагдсан.  Ер нь суралцах явцдаа зөвхөн Япон гэлтгүй Солонгос, Орос, Тайван зэрэг олон орны оюутнуудтай найзууд болсон.

Б.Батбазар, 19

IELTS-ын сургалт нь надад маш их таалагдсан. Магистартаа явахад надад IELTS-ын оноо яаралтай хэрэгтэй байсан тул Филиппинд сайн сургалтууд байдаг гэж сонсоод SMEAG сургуулийг сонгосон юм. Гайгүй суурьтай байсан болхоор 2 сарын дотор IELTS-ын 6.5 оноогоо авч чадсан.

О.Сувд, 25

Зуныхаа амралтаар найзтайгаа хамт Ерөнхий Англи хэлний сургалтанд явсан. Спарта хотхонд эрчимжүүлсэн сургалтанд нь хамрагдсан бөгөөд орой хичээлээ тараад дандаа бассейнд нь ордог байсан. Мөн амралтын өдрүүдээр далайн эргээр амар ч зугаалах гоё байсан.

Б.Тэмүүжин, 17

Олон цагаар ганцаарчилсан хичээл ордог нь маш олзуурхууштай юм билээ. Санаа зовох юмгүй багшаасаа ойлгоогүй юмнуудаа асуугаад явахаар их хурдан сайжирсан. Сүүлдээ багштайгаа бараг найзууд болсон байсан. Одоо ч гэсэн facebook-р хааяа холбоотой байдаг юм.

Д.Содхүү, 19

Солонгост сурдаг болхоор амралтаараа эндээс шууд Филиппинрүү явж 1 сарын сургалтанд хамрагдсан. Богинохон ч гэсэн үр дүнтэй юм шиг санагдсан.

Б.Бат-Оюун, 21

Хамгийн түрүүнд багш нартаа баярлалаа гэж хэлье. Ер нь Филиппин багш нар их сэтгэлээсээ хичээлээ заадаг юм шиг санагдсан. Ойлгохгүй байгаа зүйлийг минь яаж ийж байгаа л ойлгуулдаг байсан. Хамгийн таалагдсан зүйл гэвэл ганцаарчилсан хичээлүүд юмдаа.

Б.Болор, 24

Байршил
Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойргийн урд талд, Нова Боловсролын Төв, 3-р давхар
Холбоо барих
(976) 7012-8080 
(976) 9511-4848
(976) 9928-3681
© 2019  Нова Инглиш Эдүкэшн ХХК